Tuesday 24 March 2015

Өдрийн мэнд.
Өнөөдөр их сайхан өдөр эхэлж байнаа. Юм бичнэ гэдэг тэр болгон хүний хийгээд байдаг ажил бас биш бололтой. Блог анх уншиж эхлээд, хүмүүсийн бичсэнийг хараад, эндээс маш их зүйл мэдэж авдгыг хараад. Ингээд л бичиж болохгүй байгаа юм. Энэ нь санаагаа эмх цагцтэй илэрхийлж сурахад дөхөмтэй юм уу.
Анх бичье гэсэн санаа үүнээс үүдэлтэй юм байна. Мөн бас хааяа монголоороо бичиж байх нь хэрэгтэй гэж бодож байсан юм байна. Гэхдээ ингэж бичихэд маш их тууштай зан хэрэг болдог гэж бодсонгүй ээ. Блог бичдэг хүмүүс бол үнэхээр тууштай зан чанартай хүмүүс байнаа.
Үе үе гэвч сонирхол төрдөг юм байна, хэхэ.
Нэгэнт гадаад оронд амьдарч байгаагийнх маш олон зүйлийг Монголд хэрэгжүүлэхсэн, олон зүйлийг өөрчлөхсөн гэж боддог ч, хаа нэг газар тэмдэглэхгүй болохоор тэгээд л санаа оноо мартагдаад байдаг бололтой. Нөгөө талаар Монгол буцсан хүмүүсийг харж байхад, эхэн үедээ маш их өөрчлөлт хийх урам зоригтой байдаг ч яваандаа алдраад байдаг бололтой. Хааяа яагаад ингээд байна гээд бодоод суухаар, энэ нь хамгийн эхэнд дүрэм журам гэдэг зүйлийг л яс хэвшүүлж сурахтай маш их холбоотой юм байна л гэж бодогддог юм. "Монголын хууль 3 хоног" гэдэг үг нь анх гарсан утгаасаа гажсан төдийгүй, энэ нөхцөл байдалдаа дасаад, угаасаа ийм байдаг мэт хүлээж авдаг болсон нь хамгийн харамсалтай хэсэг юм уу даа. Бидний өндөр хөгжилтэй гэж яриад байдаг орнуудын хөгжлийн гол түлхүүр шалтгаан нь ямарваа нэг дүрэм журам гаргаад, түүнийгээ ягштал биелүүлдэгт байх шиг. Сүүлийн хэд хоногт Сингапурын анхны ерөнхий сайд байсан хүн нас барснаас үүдээд, тус улсын хөгжлийн талаар ихээхэн ярьцгааж байна. Хууль, дүрэм журам, бодлого төлөвлөгөө гаргаад, түүнийгээ хэрэгжүүлэх нь хэрхэн амжилтад хүрснийг бүрэн утгаар нь харуулж байна. Япон мөн адил. Тэгэхээр гол нь их сайхан хууль болон бодлого төлөвлөлт гаргах /цаасан дээр бичих/ нь чухал биш, гол нь түүнийгээ хэрэгжүүлэх. Гэтэл энэ нь уг нь гаднаас хайгаад байх эд биш юм байгаан. Монголынхоо зүйр үгсийг л амьдралд хэрэгжүүлэхэд л болох юм шиг. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа. Хэдийгээр зүйр үг биш ч, хүн бүр хичээвэл бид цэнгэлийн манлайд хүрэх бус уу.