Thursday 26 September 2013

Сайхан санагдаад

Саяханаас блог уншигч болоод, энд тэндхийн блогуудыг нэлээд уншив. Тэгээд блог нээх сонирхол төрөөд. Тэгсэн бичлэг бичих сэдэл төрөхгүй явсаар хоёр сар гаруй болоод байтал Эрхцас-ийн бичсэн сэтгэгдлийг хараад нэг их сайхан санагдаад хааяа ч болохноо бичиж байя гэж бодлоо.

Эхний бичлэг маань ийм сайхан сэтгэгдлээр эхэлж байгаад их баяртай байнаа. Эрхцасдаа баярлалаа.

Энэ блог ертөнцөд яасан ч олон сайхан хүмүүс байдаг юм. Бие биендээ урам өгч, эрч хүчээр дүүрэн байх боломжтой бололтой. Мөн эндээс их хэмжээний мэдээлэл авч болдог юм байна.

Монголын тухай мэдээ уншиж, түүний доорх сэтгэгдлийг харах нь нэг хэсэг сонирхолтой санагддаг байлаа. Нэг мэдсэн бөөн хар мэдээлэл, түүнд хариулж бичсэн хар сэтгэгдлүүдийг уншсаар бараг стресст орсон байсан. Харин энэ блог ертөнцийг олж авснаар гэрэлтэй гэгээтэй, ухаарал хайрласан, хөнгөхөн зугаатай мэдээллүүд олноор тавигддаг юм байна гэж мэдэж авлаа. Хэсэг зуур алжаалаа тайлаад, сэтгэл сэргээд сайхан болчихдог юм.

Зиак, ингээд нэг шинэ блог нээгдлээ гэж. :-)


Wednesday 17 July 2013

Нээж үзлээ. Аажимдаа бичиж эхлэх байх. :-)